ХОНКОНГД 80 ГАРУЙ ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2020-10-02  

БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баярын өдөр Хонконгийн цагдаа нар хууль бус цуглаанд оролцсон гэх мэт зөрчил гаргасан 80 гаруй хүнийг баривчилжээ.

Ардчиллыг дэмжигч бүлэг Хятадын Үндэсний өдрийг тохиолдуулан жил бүр жагсаал зохион байгуулдаг боловч энэ жил Цагдаагийн газар коронавирусний халдвар тархах эрсдэлийг харгалзан үзэж, жагсах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Гэсэн хэдий ч жагсаал хийхийг уриалсан нийгмийн сүлжээний уриалгад олон хүн нэгдэж, пүрэв гарагт тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө жагсжээ. Эрх баригчид цагдаагийн 6000 орчим ажилтныг байршуулсан бөгөөд тэд жагсагчдын авч яваа эд зүйл, жагсаалыг сурвалжлах сэтгүүлчдийн үнэмлэхийг шалгажээ.

Цагдаа нар жагсагчдад нэн даруй явахыг үүрэг болгож байсан боловч зарим хэсэгт цагдаа нар, иргэдийн дунд маргаан үүсжээ. Цагдаа нарын мэдээлснээр, пүрэв гарагт 86 хүнийг баривчилсны дунд дүүргийн зөвлөлийн дөрвөн гишүүн байжээ.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Үндэсний баярыг тохиолдуулан үг хэлэх үеэрээ үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрснийг онцлоод, Хонконгийн хөгжил дэвшилд нийгмийн тогтвортой байдал чухал байгааг тэмдэглэжээ.

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэнээс хойш томоохон жагсаал цуглааны тоо эрс буурсан боловч олон нийт Хятадын эх газар, Хонконгийн засаг захиргааны эсрэг эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа бөгөөд үе үе жагсаал цуглаан өрнүүлж байгаа ажээ. 

Эх сурвалж: ХОНКОНГ. /NHK/. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?