ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 2 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2020-10-05  

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 3-4-нд 2 хүн амиа алдаж, 12 хүн бэртэл авчээ.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дундговь аймгийн Хулд сумын “Үл олдохын тал” гэх газарт энэ сарын 3-нд “Kia Rhino” маркийн автомашин онхолдож, 19 настай жолооч Т амиа алдсан байна.

Мөн энэ өдрийн 20.32 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Шар хад”-ны замын ойролцоо “Mazda Titan” маркийн автомашины жолооч Б хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрснөөс бетонон хашаанд хавчуулагдаж амиа алджээ.

Бусад зам тээврийн осолд гэмтэж бэртсэн 12 хүний дөрөв нь хүүхэд байжээ. Эдгээр хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?