АН-ЫН ХУУЧИН ЛИДЕРҮҮД НАМЫН ЭРХ МЭДЛИЙГ БУЦААН АВАХЫН ТУЛД НАМАА ЯЛАГДУУЛАХАД БЭЛЭН БАЙНА

2020-10-06  

 АН, ШИНЭ, МАХН нь нэгдэж НИТХ-ын сонгуульд оролцож буй. Тэд МАН-ыг ялна гэж тооцож нэгдсэн. Тэгвэл АН-ын хуучин лидерүүд нь МАХН-тай эвсэж сонгуульд оролцож буйг дэс дараалан эсэргүүцэж буйгаа илэрхийлэх болов. Намын нарийн бичгийн дарга Оюундарь, сангийн сайд асан Баабар гээд лидерүүдийн нэрс хөвөрнө.Тэдний дундаас нийтлэлч Баабар : - Тэгээд Энкуарын намын төлөө санал өгөх болж байна уу? Болий чи минь, арай ч тэгтлээ дор ороогүй байна” хэмээн твиттертээ жиргэсэн байдаг. Баабар, С.Эрдэнэтэй олон жил зөрчилдөж, бүр дайсагналцсан. Тиймээс С.Эрдэнийг АН-ын дарга болох үед - С.Эрдэнэ намын дарга болсноор АН мөхөж сөнөнө гэдгийг таамаглахад Ванга шиг их зөнч байх ямар ч хэрэггүй. С.Эрдэнэ хэзээ ч бодлого ярьж, үзэл баримтлал боловсруулж байгаагүй, тийм чадварыг түүнд байгаль эх заяагаагүй. Тэр дарангуйлагч, худалдан авагч болохоос удирдагч менежер огтхон ч биш. С.Эрдэнэ орос бүдүүлэг хараалыг дураар сүнгэнүүлж, шүлсээ үсэргэн хэрэлдэх, гараа салаавчлан дайрахдаа гарамгай ч улс төрийн бодлого бодож хэзээ ч чадах хүн биш. Ийм л бүдүүлэг, түнэр харанхуй хүч АН-ыг нөмрөн авлаа. АН ёроолдоо орлоо хэмээн Баабарын тухайн цагтаа бичиж байсан нь биеллээ олоход ойртжээ. Лидерүүд нь эвслийг үгүйсгэх байдал хурцдаж , АН ч, ШИНЭ ч, МАХН-ч олигтой санал авч чадахгүй байх магадлал үүсэж эхэлсэн байна. Энэ бүхэн нь Ардчилсан Намын хуучин лидерүүд нь намаа нэгмөсөн унагаж, намын өнөөгийн дарга нарыг шавартай нь хутгаж байж, намаа тэднээс салгаж авах нь зөв гэх бодлоор хандаж буй гэх бодлыг төрүүлж байна. Намдаа жийгдэж, С.Эрдэнэд дургүйцсэн АН -ын хуучин лидерүүдэд АН-ын өнөөгийн нэр дэвшигчид НИТХ-д ялах, үгүй нь огт хамаагүй болжээ.

ШИНЭ нам бол АН л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Баттулгын бойжуулсан улс төрийн нам. Пүрэвдаваа бол Баттулгын төлөөний хүн. Тэгэхээр Нийслэлийн АН, ШИНЭ намыг Баттулга залж, удирдаж буй. Харин Н.Энхбаярын МАХН хараахан Баттулгынх биш ч гэсэн ерөнхийлөгчийн уурга урт, хуйв нь шидээстэй байгаа бололтой.

Т.Оргил

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?