ТЭГШ, СОНДГОЙГООР ЯВУУЛАХААС ӨӨР АРГА ЗАМ ҮЛДЭЭГҮЙ

2020-10-06  

Э. Улаанбаатар нийслэл хот замын ачааллаа дийлэхгүй болсон. Өнөөгийн хотын удирдлага, популист УИХ-ын гишүүдийн балгаар ийм байдалтай золгосон. Ямар ч гэсэн "0" буюу " ТЭГ" зогсолт гэдгийг нийслэлчүүд үзлээ. Анхны хүйтэн бороо орсон жирийн нэг өдөр түгжирсэн. Гуравдугаар сургуулиас Замын цагдаа хүрэхэд 6 км замыг сэтгүүлч Цэдэн-Иш 6 цаг туулсан байдаг. Мөн түүнтэй ижил цагт 17.30 -д МУИС-ийн дэргэдээс Зайсангийн зорьсон Монгол улсын зөвлөх архитектор Цогтоо ч ялгалгүй 6 цаг "явж", үндсэндээ зогсож, шөнө дөлөөр 23.30-д гэрийн бараа харжээ. Энэ хугацаанд уул нь 420 км-ийн алсад орших Эрдэнэт хотод хүрдэг байлаа, өмнө нь. Тэгэхээр нийслэл хотод асуудал бөөгнөрчээ. Иргэд аз жаргалтай, инээмсэглэж явах ч нөхцөл алга болсон гэж иргэдийн олонх нь дүгнэж байна. -Буруу жолоотой машиныг хязгаарлах байсан. Бат-Үүлийн гаргаж байсан энэхүү дэвшилттэй саналыг популист ерөнхийлөгч Элбэгдорж нураасан. Уршгийг нь бид мэдэрч байна. Одоо машины түгжрэлийг бодлогоор шийдэх боломж алдагдсан. Зөвхөн механик аргаар буюу, сондгой, тэгш тоогоор явуулж, машины тоог хоёр дахин багасгах механик арга л үлдсэн. Бүгдээрээ түгжирч, хэн нь ч явж чадахгүй байснаас , хоёр хүний нэг нь хөдөлж байсан нь дээр гэж Цэдэн-Иш саналаа илэрхийллээ. Ядаж байхад түгжирсэн үед такси ч олдохгүй. Түгжээнд бензин, алтан цагаа дэмий үрэх тэнэг хүн гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс СГЗ сэтгүүлч Цэдэн-Ишийн дэвшүүлсэн саналыг Control.mn дэмжиж байна. Өнөөдөртөө үүнээс өөр арга, шийдвэр даанч алга даа.

 

Нийслэлийн иргэн Оюунаагийн ажигласнаар "Тэг" зогсолт хотын төвөөс зайдуу кино үйлдвэрийн орчинд даруй 4 цаг илүү үргэлжилсэн байна.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?