ИХ БРИТАНИ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААГ БУУРУУЛНА

2020-10-08  

 Их Британийн Засгийн газар гадаадын жуулчдын өөрийгөө тусгаарлах хугацааг бууруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс мэдээллээ. Одоогийн байдлаар Их Британи олон орноос ирсэн хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж байгаа юм.

“Олон улсын аяллыг сэргээж, бизнесүүдээ дэмжихийн тулд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хэлэлцсэний дараа бид ажлын хэсэг байгуулж, аялагчдын тусгаарлагдах хугацааг бууруулах дараагийн алхмуудыг хэрэгжүүлж байна” гэж Г.Шэппс мэдээлжээ. “Уг ажлын хэсэг тусгаарлалтын хугацааг бууруулах туршилтын дэглэмийг бусад арга хэмжээнүүдийн хамтаар хэрэгжүүлнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Г.Шэппс өөрийгөө тусгаарлах хугацааг хэдэн хоног болгох, хэзээнээс хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /CNN/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?