ПУТИН: МИНИЙ ТӨРСӨН ӨДӨР БОЛ ОРОС ГҮРНИЙ ҮНДЭСНИЙ БАЯР БИШ

2020-10-09  

 Путин төрсөн өдрөө өргөн дэлгэр тэмдэглэж байсангүй. Нэг удаа Олон улсын хуралдааны үеэр түүнд баяр хүргэсэн. Өөр нэг тохиолдолд тэрбээр амралтаа авч, Сибирьт загасчилж байхыг нь мэдээлсэн байдаг. Энэ тухай Оросын нэгдүгээр суваг сонирхоход;

-Миний төрсөн өдөр бол Орос гүрний хэмжээнд тэмдэглэх үндэсний баяр биш. Ямар ч албан тушаалд байлаа гэсэн ойр дотно хүмүүсийнхээ л хүрээнд тэмдэглэх учиртай баяр. Би ингэж хэвшсэн гэж Оросын ерөнхийлөгч хариуллаа.

Путин байвал Орос байна. Путин үгүй бол Орос үгүй. Ингэж Оросын хэвлэлд бичиж байна. Харин Путин яагаад ийм хүчирхэг юм бэ? гэдгийг од гараг судлагч Елена Батыра: - Путин ЗХУ-ын үед 1952 оны 10-сарын 07-нд төрсөн. Тэр яагаад ийм хүчирхэг вэ? Төрсөн од гараг нь түүнийг хоёр гол зүйлээр зэвсэглэсэн. Нэг нь ажил хэрэгч. Нөгөө нь сэтгэл. Энэ хоёр хосолж байж Путин хүчирхэг ерөнхийлөгч болсон гэж тодорхойлсон. Батыра бол Оросын нэрд гарсан зурхайч, зөн билэгтэн юм.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?