ЭРХ БАРИГЧИД " САНДАРЧ" ӨРСӨЛДӨГЧӨӨ ХУУЛИАР ДАЛАЙЛГАН БУУЛГАЖ АВАХЫГ САНААРХАЖ БАЙНА

2020-10-09  

 Ирэх жил ерөнхийлөгчийн сонгуультай. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН л ээлжлэн ялалт байгуулж ирсэн уламжлалаа хадгалахыг зорьж байна. Тиймээс Нийслэл, хотын есөн дүүрэгт ялалт байгуулах нь 2021 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын чимээг аль алинд нь наашлуулах юм. ХҮН нам ялсан тохиолдолд ч мөн өөрцгүй байдал ХҮН-д бий болно. Тиймээс Я НИТХ-ын сонгуульд ерөнхийлөгч Х.Баттулга, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх нарын оролцоо ил далдаар цухалзаж байна. Баттулга МАН-ын эсрэг байр сууриа УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бүрэн дүүрэн илэрхийлсэн. ХҮН-ийг сонгуулиас хасахыг оролдсон. Тэгвэл У.Хүрэлсүх өөрийн мэдлийн Зохицуулах Хороог хөдөлгөж, Телевиз, Радио, мэдээллийн сайтуудын нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс халдлаа.

Эрх баригчид Зөрчлийн хуулийг өөрсдөдөө зориулан гаргасан. Тэд өөрсдийнхөө алдаа завхрал, буруу булхайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэхийг ингэж энэхүү хуулиар хаасан. Одоо энэ хуулийнхаа ид шидийг үзүүлж, МҮОНРТ -ээс өгсүүлээд бие даасан нхэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг үдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэхийн албан тушаалтны албан тоотоос гадна, Радио, Телевизийн лицензийг нь түдгэлзүүлэх эрх бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооноос сүрдүүлгийн бичиг хүргэгдсэн байна. Тэдний зүгээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдэд сонгуулийн үеэр гаргах мэдээ, нэвтрүүлгүүдийн агуулгад анхаарах, зөрчилтэй нэвтрүүлгийг гаргахгүй байх зэргийг санал болгосон агуулга бүхий анхааруулга хүргэжээ.

Уул шугамандаа, Сонгуулийн сурталчилгааны явцад аль нэг байгууллага, албан тушаалтнаас хуулийн хүрээнд явагдаж байгаа аль нэг нам, эвслийн сонгуулийн сурталчилгаа, асуудал дэвшүүлсэн, хардсан, баримт дэлгэсэн нэвтрүүлэг контентыг зогсоох, зогсоохоор заналхийлэх, дарамт шахалт үзүүлэх эрхгүй байдаг. Дээр нь улс төрийн намуудад цаг олгодог. Түүнийг Сонгуулийн ерөнхий Хороо эцэслэн баталгаажуулдаг уламжлал МҮОНРТ-д тогтсон. Нэвтрүүлгийн техник, технологийн асуудлыг МҮОНРТ шалгахаас биш, улс төрийн намуудаас бэлдэж ирүүлсэн нэвтрүүлгийн агуулгыг нь хянах эрхгүй явж ирсэн. Ийм л байдаг байсан. Тэгвэл одоо өрсөлдөгчдийнхөө амыг үддэг маш бүдүүлэг аргад шилжжээ. Ийм сонгуулийн сурталчилгаанаас ямар үр дүнг хүлээж болох вэ? Сэтгүүлчид, сөрөг хүчин, ард иргэд хүч хавсарч байж, цөөн хэдэн эрх баригчдын эрхийг хамгаалсан Зөрчлийн хуулийг л юуны өмнө өөрчлөх үлдэж дээ!!!

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?