ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 188 ХҮНИЙГ ШАГНАЛАА

2020-10-12  

Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 188 хүмүүсийг 10 дугаар сарын 11-ний өдөр төрийн дээд одон медалиар шагнан урамшууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар гардуулав.

Энэ үеэр "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 11, "Алтан гадас" одон-оор 92, "Цэргийн гавьяаны одон"-оор 4, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 81 хүнийг тус тус шагнан урамшуулсан байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ойн тэмдэглэлт үйл ажиллагаа, тэр үеэр олгох шагнал урамшууллын үйл ажиллагааг хойшлуулаад байсан бөгөөд энэ удаагийн шагнал олгох ёслолын ажиллагаа нь Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын Хувьсгалын 99, Ардчилсан Хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулсан үйл явдал юм.

ЭХ СУРВАЛЖ.: /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
odio:Odoo iim baigaa yum chin daraa jil bur utgaa aldah yum ba daa 2020-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?