Д.ТРАМП СОНГУУЛИЙН ӨМНӨХ КОМПАНИТ АЖЛАА ЯВУУЛНА.

2020-10-12  

 Коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр дэмжигчдийнхээ өмнө үг хэлнэ. Арга хэмжээ Сэнфорд хотод орон нутгийн цагаар 19:00 цагт болно.

Сонгуулийн өмнөх кампанит ажлаа үргэлжлүүлэн явуулах гэж буйгаа Д.Трамп “Твиттер” хуудсаараа өмнө нь мэдэгдсэн юм. “Маргааш өглөө Флоридад болох томоохон кампанит ажлын үеэр уулзая” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Өөрт нь болон гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп 10 дугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Харин түүнийг эмчлэгч эмч Шон Конли бямба гарагт мэдэгдэхдээ, “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВАШИНГТОН. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?