Ш.БАТХҮҮ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-10-12  

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь  өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхэлж, баасан гариг дуустал үргэлжилсэн. Ингэхдээ гэрчүүдээс  мэдүүлэг авахаар болж, түр завсарласан юм.

Хэргийг эргэн сануулбал, "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн хэргээр шүүж буй юм. 

Хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүст холбогдох хэргийг долоон жил шалгахдаа 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Мөн "Олон Овоот Гоулд" компанийн эзэмшлийн хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг нь төрд буцаан авах шийдвэр гаргасан байна. Тиймээс дээрх хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа уул уурхайн компанийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах аж. 

ЭХ СУРВАЛЖ: ZMS.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?