МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР АРД ТҮМНЭЭ ХАЯСАН...

2020-10-12  

Монгол улс Засгийн газаргүй мэт явж ирлээ. Байсан ч тэр нь, Монголын Засгийн газар биш, ялсан намын Засгийн газар мэт иргэдээ ялгаварлалаа. Монгол хүнээ , ажил хөдөлмөр эрхлэх насны иргэдээ хөсөр хаясан. Монголын Засгийн газар дэндүү чадамжгүй, арчаагүй, урсгалаараа явж ирснийг Монголын хүн амын ажил хөдөлмөр эрхлэлтийн бүдүүвч зурагт тулгуурлан дүгнэцгээе. Монгол улс нийтдээ гурван сая хүн амтай. Түүний гуравны нэг буюу 1 сая нь хүүхдүүд буюу, өөрөөр хэлбэл ажил төрөл эрхлэх боломжгүй насныхан. Энэ бол Монголын хүн амын бүтцийн онцлог гэдгийг ойлгож байна. Эдгээр нэг сая хүүхдийг хөдөлмөр эрхлэгчдийн тооноос хасна. Цаана нь 2 сая монгол хүн үлдэнэ. Тэднээс малчдыг автоматаар хасья. Монголын талд бэлчиж буй 70 сая малыг дор хаяж 500'000( таван зуун мянган ) малчин маллаж, өсгөж үржүүлж буй. Малчид бол Монголчуулыг мах хүнсээр тасралтгүй хангаж, өөрөө өөрсдийнхөө амьдралыг улсаас үл хамааран авч явж ирсэн уламжлалтай. Ямар ч засгаас үл хамаардаг тэдгээр малчдыг хасахаар цаана нь хүн амын тал буюу 1сая 500'000 хүн үлдэж буй. Газар тариаланчдаа бас орхиж болохгүй.

Хөгжлийн 60 жилийн түүхэнд газар тариалан эрхэлж, гурил, будаа, хүнсний ногоогоор ард иргэдээ таслалгүй ханган нийлүүлж ирсэн тариалан эрхлэгчдийн ам бүлийг 50'000 ( тавин мянга)-аас бага гэж төсөөлөхгүй байна. Тариаланчдыг хасвал 1 сая 450000( нэг сая дөрвөн зуун тавин мянга) үлдэнэ. Тэтгэврийн хөгшид буюу гавьяаныхаа чөлөөнд гарсан ахмадууд бий. Тэд 500'000 орчим. За яахав, хялбарчлаад 450'000( дөрвөн зуун тавин мянга) гээд тэгшитгэвэл, цаана нь яг 1 сая ( нэг сая) хөдөлмөрийн насныхан тунана. Илүү ч байж болох. Учир нь бүдүүвч тоогоор энэ дүр зургийг гаргаж буй. Энэ хөдөлмөрийн чадвартай насны 1000000( нэг сая) монгол иргэдээс 200'000 ( хоёр зуун мянга ) гаруй нь Өмнөд Солонгос, АНУ, Европ тивд ажил амьдралаа залгуулж буй. Тэдний дийлэнх нь хар бор ажил эрхэлж буй гэсэн судалгаа бий. Эх орноо орхин, гадагшаа тэмүүлэх энэ тоо ковидоос болж зогссон болохоос биш, дүрвэгч монголчуудын тоо жилээс жилд өсөж ирсэн. Тэгэхээр тунаж үлдэж буй монголчуудын тоо нь 800'000 орчим. Үүнээс 100'000 ( нэг зуун мянга) орчим оюутан залуусыг хасвал цаана нь 700'000 үлдэнэ. Эднээс хугацаат цэргийн албанд татагдсан, нялх хүүхэдтэй эхчүүдийг бас хасах хэрэгтэй. Багаар бодоход 100'000 ( нэг зуун мянга).

Үүний цаана нь ердөө л 600'000 гэсэн тоо үлдэж байна. Өөрсдөө ажлын байр бий болгон, өөрсдийнхөө болон бусдын амьдралыг авч явж буй хувиараа бизнес эрхлэгчид 200'000( хоёр зуун мянга) байна гэж үзвэл цаана нь ердөө л 500'000 монгол иргэн үлдэх нь. Тэдний 200'000 нь төрийн албан хаагчид. Энд бага цалинтай эмч, багш, цагдаа нар зэрэг нийгэмд үйлчлэгчид багтана. Мөн цүнх баригчид ч эдний дунд олноороо шигддэг. Тэгэхээр цаана нь ердөө л 300'000 хүн үлдэж байна. Энэ бол ажилгүйчүүдийн тоо. Улсын нарийвчилсан тоогоор 400'000 ( дөрвөн зуун) мянга ч гэсэн тоо гардаг. Энэ дөрвөн зуун хүнийг л Монгол улсын Засгийн ажлын байраар хангаж чадахгүй байгаа нь туйлын эмгэнэлтэй. Төрийн албан хаагчдын цалин нь ч амьдралд хүрэлцдэггүй өчүүхэн. Тиймээс иргэд өр ширэндээ баригдсан, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх аядаж байгаа дүр зураг нийтлэг. Тэтгэвэр ч гэсэн хангалтгүй учир гавьяаны амралтандаа суусан хөгшчүүл ч ядуучуудын эгнээнд шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3 сая монголчуудын 1 сая нь нэн ядуу болсон гэдэг судалгааг Дэлхийн банк танилцуулсан. Энэ тоонд эрх баригчид огт цочроогүй. Тийм хэмжээнд хүртлээ Монголын Засгийн газар дөжирч, дүлийрчээ.

Ядарсан зүдэрсэн нэгэнд төрийн халамж хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ хавтгайрсан халамжаас иргэд татгалзаж байна. Ердөө л хоёрхон зүйлийг иргэд хүсэж байна. Нэгдүгээрт, ажил төрөлтэй болохыг хүсэж байна. Орлоготой, баталгаатай амьдралыг хүсэмжилж байна. Хоёрдугаарт, тэгш байдал, шударга ёсыг тогтоож өгөхийг туйлаас хүсэж байна. Ард иргэдэд аль нам нь ялах нь чухал биш, халамж тэтгэмжээ нэмэгдүүлэх нь ч туйлын хүсэл биш. Тэд зөвхөн ард иргэддээ ээлтэй тийм л төр засгийг хүсэмжилж байна. МАН, АН ээлжлэн Монголын төрийг барьсан 30 жилд жирийн монгол иргэдийг хөсөр хаясан байна. Иргэд ч ядуурч, улс орон ч өрөнд идэгдсэн. Үүнийг өөрчлөх эрмэлзлэлтэй улс төрийн хүчин, чадвартай шинэ улс төрчдийг улс төрд орж ирэхэд нь саад болж байна. Тиймээс улс төрийн өнөөгийн чиглэл хандлагыг дахин 30 жил энэ хэвээр нь хадгалах санаархлыг эрх баригчид агуулж байна. Үүнийг өөрчлөх ажлыг Нийслэл, Аймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар эхлүүлэх ёстой. Иргэд Хот, Аймаг, Сум, Дүүргээ мэдэж байж, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ЯЛАЛТ байгуулах суурийг бэлдэнэ. Өнөөгийн төр бол нэг намын, өнөөгийн Засгийн газар бол нэг намын л эрх ашгийг хамгаалсан Засгийн газар. Тоймч

Цэндийн ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?