ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2020-10-15  

НҮБ-ын ерөнхий ассамблей 2008 онд жилийн бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглажээ. 

Энэ өдөр нь дэлхийн сая сая хүмүүсийг аж төрөх зөв хэвшилд уриалан дууддагаар ач холбогдолтойд тооцдог. Учир нь эрүүл мэндээ хамгаалахад хүн бүрийн хийж чадах, хамгийн хялбар арга нь гараа савандаж угаах юм. Энэ нь нийт хүн амын, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Халдварт өвчний 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг тул гараа угааж хэвшсэнээр амьсгалын болон гэдэсний халдвар өвчнийг 25-50 хувиар бууруулж болно гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. 

Энэ жил "Дэлхийн гар угаах өдөр"-ийг гарын ариун цэвэр-бүх нийтийн үйл хэрэг гэсэн уриан дор тэмдэглэж байна. 

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?