КИРГИЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРЧ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

2020-10-16  

БИШКЕК. /кg/. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс оронд үүссэн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан үг хэллээ.

“Өчигдөр Жогорку Кенеш засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж, би холбогдох томилгооны талаарх ерөнхийлөгчийн зарлигуудад гарын үсэг зурсан хэдий ч энэ бүхэн хурцадмал байдлыг намжаасангүй. Намайг даруй огцрохыг шаардсаар байна. Одоогийн нөхцөл байдал хоёр талын мөргөлдөөнд хүргэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр хэлжээ.

"Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдол цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Миний хувьд Киргиз дэх энх тайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг би хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” хэмээн Сооронбай Жээнбеков мэдэгдсэн байна.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?