ХОТЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ? ДАГВА УУ? ЭС БӨГӨӨС БАТБАЯСГАЛАН УУ?

2020-10-18  

  Хотод МАН 34 суудал авч олонхи хэвээрээ үлдлээ. 45 суудлын 34--ийг авсан МАН нийслэлийг хэнээр удирдуулахыг тун удахгүй шийдэх үлдлээ. Ажил мэргэжлийн туршлагаас харвал НИТХ-ын даргаар 2018-2020 оны хооронд ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг сүүлийн 6 сар түр орлон гүйцэтгэсэн Ж.Батбаясгалан нараас өөр кандидат харагдахгүй байна. Хотыг Сумьяабазар өөрийн мэдэлдээ авч үлдэнэ гэвэл Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Дагвыг илүү дэмжих нь тодорхой.

  Ж.Батбаясгалан өнгөрсөн 6 сарын хугацаанд Хотын даргын орлогчоор ажиллахдаа нийслэлийн иргэдийн бухимдуулсан замын түгжрэлийн асуудлыг шийдэж чадаагүй. Хот анх удаа"Тэг" зогсолтыг түүхэндээ үзсэн. Нийслэлийн гол асуудал, нийслэлчүүдийн толгойны өвчин "Замын түгжрэлийг " шийдэх чадамжгүй байсан нь Батбаясгаланг хотын дарга хийж чадахгүйгээ харуулсан. Ийм хүнээр нийслэл хотоо удирдуулж, "Тэг" зогсолтод дахин дахин орж, өдөр ажлаа амжуулж, орой гэртээ харьж чадахгүй байхыг хэн хүсэх билээ. Түгжрэлийг бууруулж, нийслэлийн замын хөдөлгөөний асуудлыг нэн тэргүүнд шийдэж чадах л хүн хотын даргаар ажиллах учиртай. Түгжрэлийг 50 хувь бууруулна гэдэг хөтөлбөртэй орсон ХҮН намаас НИТХ-д сонгогдсон. Тэдний төлөөлөгчдөөс Хотын орлогч даргыг сонгож, асуудлаа шийдэхэд нь тусламж авахыг МАН зөвшөөрөх үлджээ

  Дагва маш энгийн хүн гэдгээрээ НИТХ-ын төлөөлөгч дундаас ялгардаг. Хотын хамгийн олон хүн амтай дүүргийг тэр НИТХ-д төлөөлдөг. Цүнх баригч биш гэдэг тодотгол түүнийг дагалддаг. Өөрөө гэр хороололд өсөж торнин, Туулын голд шумбаж, загасчилж, хар бор ажилд бага наснаасаа нухлагдсан нь түүнийг ажил хэрэгч, хичээнгүй зүтгэлтэй болгосон. Тэр их зангүй. НИТХ-ын даргын индрээс хэн нэгнийг зандарч үзээгүй. Асуудлыг голыг олох, шийдэлд хүрэх гэж зүтгэдэг чанар нь түүнийг НИТХ-д дахин ялалт байгуулахад нөлөөлсөн. Энэ хүн бол хотын иргэдэд ойрхон, асуудлыг шийдэж чадах төлөөлөгч. Бусад улс төрийн намаас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчидтэй ажил хэргийн диалог өрнүүлж чадах нь ч түүний давуу тал юм.
 
Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?