Нийслэлийн Засаг даргаар бэлтгэгдсэн хүн бол Дагва.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд - "Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон гэдэг дүнг танилцуулсан. Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН, 8 нь АН, 3 нь ХҮН-аас сонгогдсон. Нийслэлчүүдийн 50 орчим хувь нь саналаа өгч оролцсон ч, Нийслэлийн Засаг даргыг сонгоход нөлөөлөхгүй. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сумьяабазар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Дагвыг Нийслэлийн засаг дарга дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах саналыг МАН-ынхаа Удирдах зөвлөлд оруулсан байна. Харин У.Хүрэлсүхийн хувьд Сумьяабазарыг давраахгүй ч, бас аль болох зөрчилдөхийг хүсэхгүй байна. Учир Сумьяабазарын ард Баттулга ерөнхийлөгч бий гэж жийрхдэг байна.
Д.БАТЖАРГАЛ