ОЮУН-ЭРДЭНЭ САЙД МОНГОЛ УЛСЫН " SPOKESMAN" БОЛЖЭЭ

2020-10-21  

 Гадаад, дотоодын компаниудад Монголын нэрийн өмнөөс үг хэлдэг хүн нь ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ гэж ойлгогдох болсон. Монголд ямар үйл явдал өрнөх, Засгийн газар улс төр ямар, эдийн засгийн ямар курс чиглэл баримтлахыг өнөөдөр ганцхан хүн мэддэг, олон нийтэд илэрхийлдэг болсон гэж дүгнэхэд хүргэжээ. Тэр хүн нь ЗГХЭГ-ын дарга " spokesman" Оюун-Эрдэнэ болжээ. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд Хүрэлсүх, УИХ-ын дарга Зандан шатар, Сангийн сайд Хүрэлбаатар нар ч түүний зиндаанд хүрэхээ больсон аж. Бүхнийг мэдэгч, бүхнийг шийдэгч, бүхнийг мэдээлэгч Оюун-Эрдэнэ Монголд үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын Элчин сайдын Яам, гадаадын хөрөнгө оруулалт бүхий компанийн анхааралд аргагүй өртсөн байна. Ялангуяа Оюу-толгой компанийг эзэмшигч “Рио Тинто” компани Засгийн газрын өмнөөс асуудлыг сөхөх болсон Оюун-Эрдэнэтэй л хэл амаа ололцчих, аль болох зөрчилдөхгүй байх байр сууринд шилжсэнийг анзаарч болно. Рио Тинто компанийн удирдлагууд Монголын Засгийн газрын шахалтаас гарах арга замаа ч эрэлхийлж байна. Оюун-Эрдэнийн толгойлсон Монголын Засгийн газрын баг Рио Тинтой компанитай өнөөг хүртэл 11 асуудлаар хэлэлцээ хийсэн ч, үр дүн багатай хэвээр. Рио Тинто компани нь цаг хожих, гэрээг хэлэлцэх асуудлыг аль болох удаашруулахын тулд компанийхаа удирдлагуудыг шат дараалан сольж эхэлсэн. Нэгийг биш, нэг хэсгийг солих үйл ажиллагаа нь ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх болжээ. Энэ хэмжээгээр Оюу-толгойг шалгах, гэрээг өөрчлөх явц сунжирна гэсэн үг. Одоогоор тус компанитай хийж буй татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж буй. Рио-Тинто-г дотоодын хүчээр хүчрэхгүй болжээ гэдгийг Оюун-Эрдэнийн хэлж ярьж буйгаас ойлгогдохоор болсон. Нэг талаас Рио-Тинто компани удирдлагын өөрчлөлт нэрээр цаг хожиж буй бол, нөгөө талаас Монголын Засгийн газар гадаадын өндөр мэргэжлийн экспорт, хуульчид шинжээчдийг урьж, багаа хүчирхэгжүүлэх арга замыг бодсон байна. Яг үнэндээ Оюу-толгойн асуудлаар өнөөг хүртэл ямар ч ахиц гарсангүй. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” рүү албан бичиг явуулсан, Оюутолгойн хэлэлцээ үргэлжилж байна гэснээс өөр зүйлийг " spokesman" Оюун-Эрдэнэ хэлж чадахгүй байна. Ингэж сүржигнэн, хоосон тайлбар хийж суусаар байтал, Оюу-толгой компани Монголын баялгийг минут тутамд зөөсөөр , монголчууд хөөсөн хөндий нүхтэй л үлдэх нь. Тайлбар хийж байх цаг биш. Тооцоо хийх цаг нь болсон.

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?