Чингис хааны үед бол шууд цаазын ял сонсоно. Урвагчийг өршөөх ёсгүй. Өнөөдөр намаасаа урваж буй хүн, маргааш улс орноосоо ч урвах аюултай. Энэ бол энэ хүмүүсийн сул доройн шинж биш. Өчүүхэн эрх ашигт худалдагддаг арчаагүйн шинж. Ийм хүмүүсээс хол явах хэрэгтэй. Санаж байна. Нэр дэвшигч байхдаа: - МАН бол хулгайчдаар дүүрсэн. Луйварчид дээрэмчид гэж нэрлэж явсан МАН -ынхаа босгыг нь долоох шахан орж, хадаг барин урважээ. Ийм л хоёр нүүртэй байж. Баянгол дүүрэгт, ардчилсан намын дэмжигчдийн саналаар гарч ирсэн нь үнэн. Ноён урваач, нохой шарваач гэдэг энэ юм байна. Энэ хоёр урвагчийг Магнайбаяр, Бямбатогтох гэдгийг ой санамжиндаа хадгалъя. Болж өгвөл нэрийг нь татуулах, болдоггүй юм бол дахин сонгогдох үүд хаалгыг нь том цоожоор дангинатал түгжие.