ТУРК АЗЕРБАЖАЙНРУУ ЦЭРГҮҮДЭЭ ИЛГЭЭХЭД БЭЛЭН ГЭВ.

2020-10-22  

Азербайжан хүсэлт тавьбал бид тус улс руу цэргүүдээ илгээж, цэргийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ.

“Энэ тухай ерөнхийлөгч Уулын Карабахт нөхцөл байдал хурцдаж эхэлсэн эхний өдрөөс л мэдэгдсэн. Азербайжан, Туркийн хооронд байгуулсан цэргийн хэлэлцээр, цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрүүд гэж бий. Арменийн зүгээс урьдчилан тооцоологдоогүй алхам хийгдэж, Азербайжан хүсэлт тавьбал Турк улс болон ерөнхийлөгч эргэлзэн тээнэгэлзэхгүй” гэж Октай хэлэв.

Одоогоор Азербайжанаас ийм хүсэлт аваагүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр Уулын Карабахын сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ. Минскийн бүлэг асуудлыг шийдэгдээгүй чигээр нь үлдээж, улс төрийн төдийгүй цэргийн хувьд Арменийг дэмжиж байна гэж тэрбээр хэлсэн байна. 

Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?