МУ-ЫН 4 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ АН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭЛЭЭ

2020-10-22  

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна. 

Тэрбээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гуравдугаар хорооноос АН-ын гишүүний үнэмлэхээ авч байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дүрмийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзсэн бол өнөөдөр өөрийн хүсэлтээр гишүүнчлэлээ сэргээж, АН-ын гишүүний үнэмлэхээ авлаа. Тэрбээр намын үнэмлэхээ авсны дараа сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгөв. 

-АН үзэл санааны уналтад орсон гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Ийм үед АН-ын сэргээхэд  Таны үүрэг оролцоо ямар байх вэ? 
-АН хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэсэн үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж анх буусан буурин дээрээ буух ёстой гэж үзэж, намын гишүүнчлэлээ сэргээж байна. Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. 

-Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ? 
-Энгийн иргэн байх нь хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх нь хамгийн чухал гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшвэл би түүнтэй өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? 
-Би намын жирийн гишүүний хувьд ажиллана. Би Монгол Улсдаа тангараг өргөсөн. Эх орон дуудвал босож очих л үүрэгтэй. Одоо жирийн иргэний хувьд нам, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. 

-Таныг АН-ын үнэ цэнийг унагаасан хүмүүсийн нэг гэж АН-ын зарим гишүүн, дэмжигчид хэлдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 
-Хүмүүсийн үзэл бодолд би хүндэтгэлтэй хандана. Шүүмжлэл байх тусам илүү идэвхтэй, шуурхай ажиллах ёстой гэж бодож байна гэлээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?