ШҮҮХЭЭС ЛЬЮ НАРЫН 15 ХҮНИЙГ ГЭТ БУРУУТАЙ ХЭМЭЭН ДҮГНЭЖ, ХОРИХ ЯЛ ОНООВ

2020-10-23  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан Лью Тинхуа нарын 15 хүнд холбогдох шүүх хуралдаан 9 өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.

НПГ-аас Лью Тинхуа нарын 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм.

ЦЕГ-ын ЭЦА, тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт байдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан. Дээр нэр дурдсан 15 хүн тэднийг зохион байгуулан манай улсад оруулж ирээд гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12 жилийн ял оноов. Харин үлдсэн 12 хүнд есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Мөн эдгээр хүмүүсийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсыг улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?