CGTN: "ХОНИНЫ ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА" МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХЭД ТОМООХОН ТҮЛХЭЦ БОЛЛОО

2020-10-23  

БНХАУ-ын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг энэ талаар “Монголын ард түмний хандивласан 30000 хонины эхний хэсэг буюу 4000 хонь ачсан 10 гаруй ачааны автомашин пүрэв гаригт Хятадын хойд хэсгийн Эрээн хотод хүрэлцэн ирлээ. Хятадын гаалийн байцаагчид Эрээн хотын шалган нэвтрүүлэх боомт дээр автомашинуудад шалгалт хийсэн. Хүлээлгэн өгсөн хонинуудыг өмнө нь Монгол Улсад 30 хоногийн турш тусгаарлаад байсан юм.  

Хятад-Монголын хоорондох худалдаа COVID-19 цар тахлаас үл хамааран халдварын тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээний дор идэвхтэй үргэлжилсэн хэвээр байна. Тухайлбал, өнгөрөгч нэгдүгээр сараас аравдугаар сарын 14-ны өдрийн байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор БНХАУ-Европын чиглэлд 1820 ачааны галт тэрэг зорчсон нь өнгөрөгч оны нийт дүнгээс давсан үзүүлэлт юм. Үүнээс гадна Монгол-Хятадын хилийн хамгийн том хот болох Эрээн хот энэ оны эхний найман сарын байдлаар нийт 68 мянган тонн жимс, хүнсний ногоог Монгол руу экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар мөн өссөн үзүүлэлт аж” гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян пүрэв гаригт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “COVID-19-ийн дэгдэлт эхэлсэн цагаас хойш Хятад, Монголын ард түмэн цар тахлын эсрэг хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр Бээжин хотноо айлчилж, цар тахлын эсрэг хийж буй БНХАУ-ын тэмцлийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэн, Монголын ард түмний нэрийн өмнөөс 30,000 хонь хандивласан билээ. Монгол тал зургаан сар гаруй хугацаанд нямбай бэлтгэл ажил хийсний эцэст БНХАУ-ын цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэхээр хандивласан хонийг албан ёсоор хүлээлгэн өгч эхэллээ. Манай талд хүлээлгэн өгөх бүх хонийг Монгол Улсын Замын-Үүд хот буюу өвчний тархалтгүй бүсэд 30 хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамруулсан.

Өнөөдөр 4000 хонины эхний хэсэг Эрээн хотоор дамжин Хятадад орж ирлээ. Хятад, Монгол хоёр улсын тохиролцсон төлөвлөгөөний дагуу 30,000 хонийг арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд хэсэгчилсэн байдлаар Хятадад хүлээлгэн өгөхөөр болсон. Хонинуудыг Эрээн хотод төхөөрч, боловсруулсны дараа Хубэй муж руу илгээнэ. Хонинуудыг хүлээлгэн өгөхдөө цар тахлын эсрэг Хятадын ард түмний тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Засгийн газар, ард түмний мэндчилгээг Хубэй мужийн ард иргэдэд хүргэх болно.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг., Монголын ард түмнээс хандивласан энэхүү 30000 хонь нь Хятадын Засгийн газар болон ард түмний цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд тууштай дэмжлэг үзүүлж байгааг харууллаа. Мөн хүн төрөлхтний хамтын ирээдүй, нийтлэг үзэл баримтлалыг тодотгон харуулж, хоёр улс болон ард түмний чин сэтгэлийн найрамдлын илэрхийлэл байлаа” гэсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын төрийн мэдлийн төв хэвлэл болох “CGTN” агентлаг цар тахлын эсрэг хийж буй Хятадын ард түмний тэмцэлд Монголын ард түмнээс 30000 хонь хандивласан энэхүү үйл явдлыг “Sheep Diplomacy” буюу “Хонины дипломат ажиллагаа” гэж тодорхойлсон байна. Мөн Хятадын улс төр, гадаад харилцааны нөлөө бүхий шинжээчид “Хонины дипломат ажиллагаа нь хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, эдийн засгийн харилцааг сайжруулж, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц боллоо” гэж үзэж байгааг онцолсон юм.

Харин БНХАУ-ын төрийн хоёр дахь том хэвлэл болох “ECNS” агентлаг Хятад дахь өнөөгийн дотоодын ханшийн үндэслэн Монголын ард түмнээс хандивласан нэг хонь дунджаар 1000 юань буюу 150 ам.доллар орчим үнэтэй буюу нийт 30000 хонь ойролцоогоор 30-45 сая юанийн үнэтэй болохыг онцолжээ. Мөн хонинуудыг Хятадын талд хүлээлгэн өгөх тээвэрлэлтийн зардалд Монгол Улсын Засгийн газар тусгай сангаар дамжуулан нэг сая ам.доллар зарцуулсан болохыг дурдсан байна.

Эх сурвалж: Xinhua, CGTN, ECNS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?