ГЭРИЙН ХОРИОНД БАЙГАА УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАХЫГ ШААРДЛАА

2020-10-23  

Беларусийн зохицуулах зөвлөлөөс улс төрийн бүх хоригдлыг гэрийн хорионд шилжүүлэх бус бүр мөсөн суллахыг шаардлаа. Зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Лилия Власоватай цуг долоон хүний цагдан хорих арга хэмжээг өөрчилж, гэрийн хорионд шилжүүлсэн. Үүнийг зөвлөлийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлэх төдий шийдвэр хэмээн үзэж байна.

Тодруулбал, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний аюулгүй байдлын хорооны цагдан хорих байранд байгаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Виктор Бабарико тэргүүтэй сөрөг хүчний хэд хэдэн гишүүнтэй энэ сарын 10-нд уулзсаны дараа  зарим нь суллагдсан билээ. Үүнд улс төр судлаач Юрий Воскресенский болон ПандаДок компанийн ажилтнууд, түүний дотор Минскийн албаны дарга Дмитрий Рабцевич нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Дараа нь улс төрийн  судлаач Виталий Шкляров, өмгөөлөгч Илья Салей, Зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн Лилия Власова нарыг  гэрийн хорионд шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наймдугаар сарын 9-нд Беларусьд луйврын сонгуулийг эсэргүүцсэн үндэснийг хамарсан томоохон жагсаал эхэлж, хэдэн сараар үргэлжилж байна.

Эх  сурвалж:Tass  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?