ЗАМЫН-ҮҮД БООМТООР НЭВТРЭХ ЗОРЧИГЧИЙН УРСГАЛЫГ 4 ДАХИН НЭМНЭ

2020-10-26  

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад худалдааны гол боомт болох Замын-Үүд боомтын ажилтай энэ сарын 25-нд танилцлаа.

Энэ үеэр Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил, боомтын ачаа тээврийн терминалын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзав. 2021 оны IV улиралд бүрэн дуусах энэхүү шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр зорчигчдын болон бараа дамжин өнгөрөх хугацаа багасч, худалдаа эрхлэгчдийн зардал багасах юм.

Ингэснээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд түлхэц болно.

Мөн дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллав. Тэрбээр чөлөөт бүсийн удирдлагатай уулзаж, гадаад худалдааг нэмэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэхэд чөлөөт бүсийн үүрэг чухал болохыг тэмдэглэв.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?