ХЯТАДАД СИ ЖИН ПИН-ГИЙН, ДЭЛХИЙД ХЯТАДЫН НОЁРХОЛ ТОГТОНО

2020-10-27  

 Хятад улс нийгэм, эдийн засгийн хөгжлөө тав таван жилээр баталдаг. Ирэх онд Хятад улсын Коммунист Намын Их хурлаар ирэх 5 жилийн төлөвлөгөөг батлах гэж буй нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь Хятад улсын эдийн засгийн хөгжил, бодлогоос бусад улсын хөгжил бүрэн хамаарах хэмжээнд хүрчээ. Монгол улсын эдийн засаг ч үндсэндээ Хятадын эдийн засгийн өсөлтөөс хамааралтай болсон. 2020 оны байдлаар үзвэл, Монгол Улсын мөнгөн урсгалыг бий болгож буй нийт экспортын барааны 92 хувь нь ганцхан БНХАУ-ыг чиглэж буй гэдгийг сайтар тооцох шаардлагатай.

Тэгвэл Хятад ямар зорилт дэвшүүлээд байна, өнөөдөр? БНХАУ-ын эрх баригчид Хятадыг дэлхийн бүх бүс нутагтай дэд бүтцээр холбох “Нэг бүс ба нэг зам санаачилга”, өндөр технологи, үйлдвэрлэлийн гол чиглэлүүдэд дэлхийд тэргүүлэх зорилготой “Made in China 2025”, технологийн салбарт дэлхийд тэргүүлэх “Хятадын стандарт 2035” зэрэг стратеги болон хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна. Хятадын эдийн засгийн ойрын таван жилийн төлөвлөгөөг батлах 2021 он бол онцгой жил болно гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Хятадын Коммунист намын 100 жилийн ой 2021 онд тохиож буй. Үүний дараа, 2022 онд Коммунист намын 20 дугаар Их хурал болно. 2022 онд болох Хятадын КН-ын 20-р Их хурлаар Хятад улсын өнөөгийн удирдагч Ши Жиньпины эрин үе болон түүний удирдлагын ирээдүйг хэлэлцэнэ гэж олон улсын улс төр судлаачид санал нэгдэж байна. Тиймээс ажиглагчид энэхүү үйл явдалд Коммунист намын 100 жилийн ойгоос илүү өндөр ач холбогдол өгч буй.

Судлаачдын хувьд Ши Жиньпин Коммунист намын 20 дугаар Их хурлаар өөрийн эрх мэдлээ тэлж, БНХАУ-ыг удирдах хугацаагаа дор хаяж дахин найман жилээр сунгах боломжтой гэх байр суурийг илэрхийлсэн юм. Мөн олон улсын тэргүүлэх судлаачид ойрын 5-10 жилийн дотор БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэх байр суурь дээр үндсэндээ нэгдэх болжээ. Хятадын удирдлагын асуудлыг шийдэхээс гадна, технологи тэр дундаа орчин үеийн хагас дамжуулагч болон хиймэл оюуны салбарыг дэмжихэд Хятад улс онцгой анхаарал хандуулах болно гэж Хятадын томоохон эдийн засагчид онцолж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч “Хятадын цахиурын хөндий” гэгдэх Шэнжен хотноо зочилж, технологийн компаниудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хиймэл оюун, квант механик, болон супер компьютерын салбарыг үндэсний технологийн хөгжлийн цөм байна гэж онцолсон нь Хятад улс хиймэл оюун ухааны хөгжилд түлхүү анхаарахын дохио боллоо. Хятад улс бол төлөвлөсөн бол түүндээ хүрдгээрээ Монголоос ялгаатай. БНХАУ 2016-2020 оны буюу 13 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу эдийн засгийн бүтцийн хувьд экспортоос илүү дотоодын хэрэглээний өсөлтөд найдах чиглэлд шилжсэн. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл Хятадын эдийн засаг дахин нэг эргэлт хийхээр төлөвлөж байна. Тэр нь ирэх таван жилийн төлөвлөгөөнд Хятадын эдийн засаг “давхар эргэлт”-рүү шилжинэ гэх зүйл онолыг дэвшүүлсэн. Товчхондоо, дотоодын зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх болон гадаад гүйлгээ, экспортын өсөлтөд тэнцүү анхаарал хандуулах тухай ойлголт ажээ.

Өөрөөр хэлбэл, ирэх таван жилийн үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөөр Хятад улс дотоод хэрэгцээгээ өөрөө бүрэн хангахад чиглэнэ” гэсэн үг ажээ. Өөрөөр хэлбэл чанартай амьдралын баталгааг нийгэмдээ бий болгох зорилт ч гэж тайлбарлаж болно. 14 дүгээр таван жил буюу ирэх 5 жилийн төлөвлөгөөнд чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах чиглэлийг тусгах хандлагатай байгаагаа БНХАУ - ын дарга Ши Жиньпин өнгөрөгч сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд илтгэл тавихдаа дурдсан. Үүнийг нүүрс экспортлогч, ялангуяа гадаад экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн Монгол улс шиг улс орон анхаарах цаг болсон.

Эх сурвалж:СИНЬХУА агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Hyatad hezee ch chadahgui, buh zuiliig 2020-10-28
Сос:Хөнжилдөа хөлөө жийлцсээр байгаад дуусч ба лаа 76 2020-10-29
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?