ТУНИСТ ХҮНИЙ ЭРХТЭН НАЙМААЛДАГ СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЖЭЭ

2020-10-29  

Тунист хүний эд эрхтнийг хууль бусаар худалдаалдаг олон улсын сүлжээг илрүүлсэн талаар тус улсын Загуан хотын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий прокурор Сами Бен Оуйди мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, гэмт бүлгийн гишүүд Тунисын иргэдэд эрхтнээ Туркт зарахад нь тусалдаг байна. Туркээс ирэхдээ 15000 ам.доллар биедээ бэлнээр авч явж байсан нэгэн эрэгтэйг саатуулсны дараа мөрдөн шалгах ажлыг эхлүүлж, гэмт хэргийн сүлжээг илрүүлжээ. Саатуулагдсан этгээд гэмт бүлгийн гишүүдтэй интернэтээр холбогдож, тэдний тусламжтайгаар Туркт бөөрөө зарсныг тогтоосон байна. Гэмт бүлгийн гишүүд уг эрэгтэйн Турк руу нисэх, зочид буудалд байрлах болон бөөр шилжүүлэн суулгахад шаардагдлагатай шинжилгээний бүх зардлыг төлжээ.

Мөрдөн шалгалтын явцад Тунисийн иргэний бөөрийг Туркийн нутаг дэвсгэрт Мавританийн иргэнд шилжүүлэн суулгасан болох нь тогтоогджээ. Ингэхдээ зөвхөн хамаатан садандаа эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг Туркийн хуулийг зөрчихгүйн тулд Тунисийн иргэнийг бөөр шилжүүлэн суулгасан хүний охинтой хуурамчаар гэрлүүлсэн байна.

Баривчлагдсан Тунисийн иргэн шүүх хуралд хохирогчоор оролцжээ. Бөөрөө зарж олж авсан мөнгийг нь эрх баригчид хурааж аваагүй байна.

ТУНИС. /Mosaique Fm/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaya:neg yadarsan amitan booroo zarsan bn.****uul.hetsuu ch yum da 2020-10-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?