ВЬЕТНАМ ИРГЭД МАНАЙ УЛСАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

2020-10-29  

Гадаадын иргэн харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Үүний  206 нь хөдөлмөр эрхэлдэг.  Эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүлжээ.

 Гадаадын иргэн харьяатын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийн татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэж ярьсан юм.

Мөн 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?