ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭНД 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСВИЙН ДЭМЖЛЭГ АВНА

2020-10-29  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (COVID-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлав. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байна. 

Хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй. Тодруулбал, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь. Санхүүжилт нь COVID-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, багасгах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын гадаад өрийн талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Н.Өнөрболор нар асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн тэнцлийг хангахын тулд зээл авч байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд, энэ дэмжлэгээ хөшөө дурсгал, музейд хөрөнгө оруулж байгаад шүүмжлэв. Аль болох бага хүүтэй зээл авчраад баялаг бүтээгчдэд тодорхой хэмжээний ханшийн алдагдал тооцоод хүү нэмээд зээлбэл үйлдвэрлэл, татвар төлөгчдийн бааз суруь бэхжинэ гэдгийг тэмдэглэв. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "ЖДҮ-д зээл олгох асуудалд тантай ижил байр суурьтай байгаа. Харин дээрх зээлийн санхүүжилтийн хувьд санал нийлэхгүй. Та төсвийн алдагдлыг дотоодын арилжааны банкуудаас зээл авч нөхөх нь эргээд банкуудад илүү их мөнгө өгнө гэж байна. Үүнд тийм зүйл байх боломжгүй. Учир нь 2018 онд Сангийн сайд болоод бизнес эрхлэгчидтэй уулзаж байх үед, зээл олддоггүй байсан гэж хэлсэн. Харин танай Засгийн газар дотоодын зээл авахаа больж арилжааны банкуудад богино хугацаатай өндөр хүүтэй зээлээ төлсөн учраас банкууд мөнгөтэй болж бизнес эрхлэгчдэд зээл олгох эрэлт нэмэгдсэн гэж ярьсан. Аж ахуйн нэгжүүд рүү очдог зээлийг төр зээлж аваад байвал эдийн засаг хөгжихгүй" хэмээн хариуллаа. 

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд, улс орнууд хүссэндээ биш шахалтаар мөнгө олгож байгаа, энэ нь манай улсад маш үнэ цэнтэй гэдгийг тайлбарлалаа. Тухайлбал, 1970 оноос Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хөгжингүй орнуудад дор хаяж ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэх албан ёсны тусламж олгодог байхыг шаардах болжээ. Энэ хүрээнд өмнө нь соёрхон баталсан Европын холбооны буцалтгүй тусламж мөн орж ирж байгаа гэдгийг тодотгов. Тэрбээр, "Цаанаа шахалттай байдаг болохоос биш ямар нэгэн санаа зорилго энэ зээл, тусламжид огт байхгүй. Жишээлбэл, хувь хүн жилийн 1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай бизнесийн зээл авъя гэхэд, дэлхийн хаанаас ч олохгүй. Гэтэл олон улсын байгууллагаас шахаж дэлхий ижил хөгжих ёстой гэсэн үүднээс байгаа мөнгөө боломжгүй хэсэгтээ өгч байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Ингээд уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?