АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ВЬЕТНАМД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

2020-10-29  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Вьетнам улсад энэ долоо хоногт айлчилна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдээлжээ.

“Төрийн нарийн бичгийн дарга Помпео АНУ-Вьетнамын иж бүрэн түншлэлийн бат бэх харилцааг дахин бататгаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, энх тайван байдлыг хадгалах хоёр улсын үүрэг амлалт хэвээр гэдгийг нотлох зорилгоор Ханойд айлчилна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ тэрбээр АНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн энэ долоо хоногийн яг хэдийд Вьетнамд айлчлахыг тодорхой хэлээгүй ч Помпео Индонезид айлчилсны дараа тус улсад айлчилна гэж цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 10 дугаар сарын 29-нд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ гэж Вьетнамын Засгийн газрын мэдээллийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Түүнийг Вьетнамын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан айлчлахыг урьжээ.

Помпео Азийн хэд хэдэн орноор хийж айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт Энэтхэгээс Шри Ланкад хүрэлцэн очжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /АР/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?