БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ТРАЯН ХРИСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-10-29  

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш их баяртай байна. Европын холбоо Монгол улсын байгаль орчны салбарт хэд хэдэн томоохон үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллын дулаалгын системийг шийдэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид байгаль орчны салбарт нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж сайжруулахад бид хамтран ажиллахад бэлэн байгааг танд дуулгамаар байна. Түүнчлэн сайд таныг Монгол улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд 11 сарын 10,11-нд бидний зохион байгуулагдах “Хүүхдийн эрхийг хамгаалах” зөвлөгөөнд оролцож дэмжихийг хүсэж байна.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Байгаль орчны эрх зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархалтай байдгаа хэлмээр байна. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хог хаягдлын менежментийг цогцоор нь бус тал бүрд жижиг хэсгээр нь салган ярилцаж, шийдэл хайж ирсэн. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг хог хаягдлыг бууруулах, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад та бүхний дэмжлэг, туслалцаа чухал. Бид энэ уулзалтын дараа ойрын хугацаанд байгаль орчны салбарт хамтран ажиллах нарийн төлөвлөгөөг боловсруулахаар дахин уулзана гэж итгэж байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд дэмжлэг үзүүлээд зогсохгүй хамтран ажиллахад бэлэн байна. Зохион байгуулалтын ажлыг бид хариуцаж, холбогдох албан тушаалтан, Их хурлын гишүүдийг ч оролцуулахаар зохицуулалтыг хийе.” гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?