ФРАНЦАД ХУТГАТАЙ ЭТГЭЭД ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ

2020-10-30  

Францын өмнөд нутгийн Ницца хотын сүмд пүрэв гарагт хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон уг явдлыг “лалын террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.

Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилсан бөгөөд терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад энэ сарын эхээр ирсэн байжээ.

“Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” гэж Э.Макрон мэдэгджээ. Мөн Францад аюулгүй байдлын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарласан байна.

Энэ сард Францын багш Сэмюэл Пэти Парис хотын зах дахь хичээл заадаг сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард Парис дахь “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрны ойролцоо хоёр хүн хутгалуулж, хүнд шархадсан хэрэг гарчээ. 

 

Эх сурвалж: ПАРИС. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?