Д.СУМЪЯАБАЗАР: ОРОН НУТГИЙН ИРГЭД "ХАЛТУУР" ХИЙЖ ТҮГЖРЭЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА

2020-11-02  

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрээр

  • гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
  • торлолын систем холбоос замуудыг нээх,
  • замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг бий болгох,
  • авто зогсоолын нэгдсэн системтэй болгох,
  • нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
  • уулзвар, гэрлэн дохионы  инженерчлэл хийх,
  • 10 орчим нүхэн гарц нэмж хийх
  • албан байгууллагуудын цагийн уялдаа холбоо, зохицуулалтыг хийх, давхцалыг арилгах зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа. 

Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр "халтуур"-ын бизнес хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган  иргэн Улаанбаатарт ирж 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэсэн. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Тэдний нарийн тоо надад хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй. 

Татвараа төлдөг, арга хэмжээнүүддээ оролцдог хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, тэд гудамжинд нус цэрээ хаян бие засаж хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдсээр байна. Цаашлаад хотын даац хэтрээд байна. Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлнэ. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг их гарч байна. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна" хэмээлээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?