АН-ыг Дундговь аймагт ялна гэдэгт итгээгүй улс төрчийн нэг бол Эрдэнэбүрэн. Тэр Орон нутгийн сонгуульд АН-ын нэрээр оролцож болохгүй, бие даагчдын нэрээр орон нутгийн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байсан. Энэ үзэл баримтлалдаа үнэмшиж, бие даагчдын багийг өөрөө удирдан сонгуульд оролцох тухай асуудлыг ч Намын дээд удирдлагадаа тавьсан байдаг.
Анхандаа АН-ын төв удирдлага ч түүний саналыг дэмжиж байсан ч, Мөнхбат дарга тэргүүлсэн Дундговь аймгийн АН-ын хороо Эрдэнэбүрэнгийн байр суурийн эсрэг хатуу зогссон учир АН-ын төв удирдлага аймгийнхаа намын хороог дэмжихээс өөр аргагүй болсон байна. Тэр нь ч оносон нь сонгуулиар үр дүнгээс харагдсан. Эрдэнэбүрэнгийнхээр сонгуульд орсон бол өнөөгийн ялалтын чимээ тасрах байжээ. Мөнхбат тэргүүтэй АН-ын хорооныхон бас буулт хийж, Эрдэнэбүрэнг дэмжин сонгуулийн штабын менежерээр томилсон ч, урамшилд нь ямар нэгэн албан тушаал ярилцахгүй гэж тохирсон байна. Намдаа суудал авчирч чадах чадалтай 4 залууг хасаж, Эрдэнэбүрэнгийн бие даагчдын багаас түүний төрсөн ах, найз гэхчлэн ойр дотнын 4 хүнийг нь АН-аас тэдний оронд нэр дэвшүүлж буулт хийсэн байна. Эрдэнэбүрэнгийн зүтгүүлж байж дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчээс ганцхан л сонгогдсон тул тэр намын амжилтыг хойш нь татсан өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна.
Гэвч Ардчилсан Намаа орхих, намын нэрээр оролцохоос татгалзах зэрэг үзэл санааг дэвшүүлж, намын байр суурианаас ухарч байсан Эрдэнэбүрэн албан тушаалын сургаар Дундговь аймгийн Засаг дарга болох болох хүслээ илэрхийлж эхэлсэн нь намын журмын нөхдийн дургүйцлийг төрүүлэх болжээ. Эрдэнэбүрэнгийнхээр, намаа орхин, дан бие даагчийг нэр дэвшүүлсэн бол АН ийм ялалт байгуулж чадахгүй байсан нь бодит үнэн. Тэгэхээр ийм түүхэн ялалтыг үгүй хийхээр санаархаж байсан эрхэмд АН түүний хүсэмжилж буй аймгийн Засаг даргын суудлыг найр тавьж өгч болох уу?! гэдэг асуултыг намын жирийн гишүүдээс өгсүүлэн тавьж эхэлжээ.

Эрдэнэбүрэн. "ЭРЭЛ" компанийн Эрдэнэбатын " Эх орон" намаас одоогийн ерөнхийлөгч Баттулгын хамт нэр дэвшиж УИХ-д анх сонгогдож байсан. Төдөлгүй өөрийг нь УИХ-д сонгуульж өгсөн намаа орхиж, АН-ыг бараадсан. УИХ-д хэд хэдэн удаа Дундговь аймгаас нэр дэвшсэн ч унасан. Намаасаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа авилга хээл хахуулийн хэргээр удаан шалгагдсан. 2020 оны УИХ д нэр дэвших эрхийг авахын төлөө АН-даа тушаах дэнчингийн 100 сая төгрөг тушаасан ч, намаасаа нэр дэвшиж чадаагүй. Намдаа өргөсөн дэнчингийн 100 сая төгрөгийг Гурвансайхан сумын мянгат малчид намайг дэмжиж өгсөн гэж АТГ-т тайлбарласан нь сумын малчдын сангаас дургүйцлийг төрүүлсэн байдаг. Яагаад гэнэтхэн Эрдэнэбүрэн малчид дэмжиж санхүүжүүлэх болов? гэдэг нь өөрөө сонирхолтой асуулт. Ингэхэд, Эрдэнэбүрэн нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчдын сангийн тэргүүний сонгуультай юм байна. Түүнийгээ сонгуулийн үеэр ашиглах гэсэн нь ийнхүү бас нэг асуудал дагуулжээ. Тиймээс ч Эрдэнэбүрэнгийн зүтгүүлсэн нэр дэвшигчдийг нь Гурвансайхан суманд огт дэмжээгүй нь Гурвансайхан сумын малчид Эрдэнэбүрэнд хэрхэн хандаж буйн илрэл болжээ.