Д.СУМЪЯАБАЗАР: ХОТОД ХАЛТУУР ХИЙЖ БАЙГАА ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ХОТОД ОРУУЛАХГҮЙ

2020-11-02  

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрээр

  • гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
  • торлолын систем холбоос замуудыг нээх,
  • замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг бий болгох,
  • авто зогсоолын нэгдсэн системтэй болгох,
  • нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
  • уулзвар, гэрлэн дохионы  инженерчлэл хийх,
  • 10 орчим нүхэн гарц нэмж хийх
  • албан байгууллагуудын цагийн уялдаа холбоо, зохицуулалтыг хийх, давхцалыг арилгах зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа.      

Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр халтуур хийж байна вэ. Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг үүсгэж байна.

Би сонсоход орон нутгаас 247 мянган иргэн Улаанбаатарт ирж, 35-45 хоногийн хугацаанд энэхүү сайн дурын ажлаа эрхлээд  буцдаг байна. Үүнээс болж гэтм хэрэг гарч байна, атвар төлөхгүй байна мөн түгжрэл үүсгэж байна. Тэдний нарийн тоо надад хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй. 

Гудамжинд нус, цэрээ хаян бие засаж хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдсээр байна. Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Бид өөрсдөө автомашин, түгжрэлээ яая даа гэж байхад тэд орж ирэн даац хэтрүүлнэ. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хүний амь нас хохирсон гээд эзэн холбогдогч нь илрэхгүй гэмт хэрэг их гарч байна. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна" гэж хэллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
B :Zov shdee, yadgiin Sumiyabazar darga zorigtoi bgaarai, 2000 onoos hoish hotod nuuj irsen humuusiig bugdiig hodooruu n yawuulval taarna, tegeed hujaa nariig nutag butsaaval tugjrek ****rna, bugd mashin unaj bgaa!!! 2020-11-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?