ШАНХАЙ ХОТЫН ТАВАН ДАВХАР ХУУЧНЫ БАРИЛГЫГ ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙГААР НҮҮЛГЭЖЭЭ

2020-11-02  

Хятадын санхүүгийн төв Шанхай хотын Хуанпу дүүрэгт оршдог таван давхар хуучны барилгыг нураалгүйгээр нүүлгэн шилжүүлэх ажил энэ сарын эхээр болж дууссан байна. 85 жилийн настай уг барилгыг дунд сургуулийн зориулалтаар 1935 онд хотын энэ хэсгийг хянаж байсан Францын засаг захиргааны шийдвэрээр барьж байжээ.

Барилгын газар дээр 2023 онд ашиглалтад орох худалдаа, оффисын томоохон төвийг байгуулахаар болсон тул шилжүүлж байрлуулах шаардлага гарсан байна. Хотын захиргаа түүхийн гэрч болсон барилгыг авч үлдэхийн тулд “Shanghai Evolution Shift” компанитай хамтран ажиллажээ. Тус компани байшин барилгыг нүүлгэн шилжүүлэх шинэ технологийг боловсруулсан юм байна.

Барилгын доогуур нүх ухаж, 198 ширхэг “алхдаг машин” суурилуулсны дараа 18 хоногийн турш алхам алхмаар нүүлгэжээ. Аравдугаар сарын 15-нд нүүлгэх ажил дуусч, хуучин сургууль өмнөхөөсөө 21 градусын өнцгөөр эргэж, 62 метр зайд шилжсэн байна.

Шанхай хот анх удаагаа “алхдаг машин” технологийг ашигласан нь энэ ажээ. Сүүлийн үед Хятадын хотуудад шинэ барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай зэрэгцэн хуучны түүхэн байгууламжуудыг нураалгүй авч үлдэх хичээл зүтгэл нэмэгдсэн байна.

2018 онд Хонкоу дүүргийн 90 настай барилгыг амжилттай нүүлгэсэн нь тухайн үедээ Шанхай хотын хамгийн нарийн төвөгтэй төсөлд тооцогдож байж. Уг барилгын доогуур төмөр зам байгуулж, нүүлгэсэн. Харин энэ удаа 7,600 тонн жинтэй дунд сургуулийн барилга тэгш өнцөгт биш, Т хэлбэртэй тул уламжлалт аргаар нүүлгэх боломжгүй байжээ. Тиймээс анх удаа “алхдаг” машин технологийг ашигласан юм байна.

https://www.youtube.com/watch?v=1fMV7sQpTw8&feature=emb_title

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?