СУМЬЯАБАЗАР МОНГОЛЧУУДЫГ ХОТ, ХӨДӨӨГӨӨР НЬ ЯЛГАВАРЛАЛАА

2020-11-02  

  Нийслэл хотын авто машины түгжрэлийн асуудлыг хамгийн түрүүнд шийднэ гэж Хотын даргын суудалд тухалсан Сумьяабазар хэлсэн. Түүний үзэж буйгаар хотын түгжрэлийн гол буруутан нь эрх баригч намын баримталж ирсэн буруу бодлого биш, амьдралын мөр хөөсөн хөдөөнийхөн болж таарлаа. Татвар тушаадаггүй, орлогоо нуудаг тэр хүмүүсийг сайтар судлах үүргийг хотын дарга Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Сумьяабазар үүрэгдлээ. Орон гэр, эхнэр хүүхдээ орхин орхин 30-45 хоногоор такси барих зэргээр амь зуулгын мөнгө олж, ар гэрээ тэжээж буй монголчуудыг хотын дарга " ад үзлээ".

  Хотын түгжрэл тэднээс л болж буй гэнэ. Бас гэмт хэрэг, хулгай дээрэм ч тэднээс үүсэлтэй гэх санааг ч Сумьяабазар цухуйлгалаа. Түүнийг судалж, нарийвчилсан тоо гаргаж ирэхийг даалгалаа. Энэ юу гэсэн үг, яах гэсэн далд санаа байж болох вэ? Тэдний нарийн тоо надад хэрэгтэй байна, үүнд онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй гэж тэр хэллээ. Орон нутагт ажлын байх хумигдсан. Бэлэн мөнгөтэй хүн ховордсон. Ард иргэд өөрөө өөрсдийгөө л авч явж байна. Хэдэн арван жил зүтгэж зүтгэж хураасан ч юм үгүй тэтгэвэрт гардаг. Тэр тэтгэвэр нь амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй. Аргагүй л халтуур хийх буюу, нэмэлт орлогын эрэлд мордож байна. Энэ бол төр засгийн алдаатай бодлогын хор уршиг. Үүнийгээ засахын оронд хөдөөний гэх монголчуудыг ад шоо үзэх үзлийг Сумьяабазар дарга дэвэргэлээ. Ийм л ёс зүйтэй аварга, ийм л үзэл бодолтой хотын даргыг МАН-аас "чулууджээ". Мөн өнгөц бодолтой хүн юм даа, Сумьяабазар аварга.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хотын дарга түгжрэлийг бууруулах талаар шуурхай, идэвхитэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхтэй, үүрэгтэй. Үүнд хот, хөдөө ямар хамаа бна. Хөдөөний нөхөд өөрийн унаагаар хотын дотор явж түгжрэл үүсгэж байгаа л бол арга хэмжээ авах хэрэгтэй. Түгжрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах замаар л шийдвэрлэнэ. Хорьж болно, хааж болно. Зогсоож болно. Үүний тулд л Улаанбаатар хотын дарга, захирагч шүү дээ. 2020-11-04
иргэн:Хотынхон ч хөдөөний ОРК ууд гэж ирээд л бичдэг биз дээ тэгсэн хирнээ маханд нугасгүй тэр мал махыг чинь хөдөөнийхөн маллаж бэлтгэдэг ямар арга чарга байна түгжрэлийг багасгах л хэрэгтэй иргэний үнэмлэхийг нь шалгах хэрэтэй зөрчилтэй бол жолооны үнэмлэхийг нь хураах хэрэгтэй нэг гэр бүлийн айл 2 3 машинтай бол тэгш бол тэгш сондгой бол сондгой ижил номер өх хэрэгтэй маш олон арга гаргалгаа байгаа бүгдийг нь ашиглах хэрэгтэй 2020-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?