УДИРДАГЧ, ДАРАНГУЙЛАГЧИЙН ЯЛГАА: ПУТИН УДИРДАГЧ БАС ДАРАНГУЙЛАГЧ

2020-11-03  

Оросын Холбооны Зөвлөл нь ОХУ-ын 85 бүс нутгаас сонгогдсон хоёр хоёр гишүүн, нийт 170 гишүүнтэй. Тэгвэл үүн дээр экс ерөнхийлөгч болон түүний сонгосон нийт 30 хүн нэмэгдэх хуулийн төслийг Оросын ерөнхийлөгч Путин санаачилжээ. Тэгснээрээ Путин насны " бөгсөнд" ДУМ-д хоргодох боломжоо бий болгохоор зүтгэж байна. Өөрийгөө ДУМ-ын гишүүн болгохоос гадна, өөрийн дэвшүүлсэн хүмүүсээ ч ДУМ-д оруулах " цонх"-ыг нээх нь. Улс орны өмнө гарамгай гавьяа байгуулсан, 30-аас дээш насны, ОХУ-д байнга оршин суусан, гадаад улсын иргэний харьяалалгүй зэрэг шалгуураар экс ерөнхийлөгчийн ДУМ-д оруулах хүмүүсийг хэмжих юм байна. Хуулийн хамгийн гол заалт нь энэ гавьяатай хүмүүс биш. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг бүх насаар нь ДУМ-ын гишүүнээр сонгох юм. Өөрөөр хэлбэл Путин амьдралынхаа төгсгөлд ДУМ-ын гишүүнээс доош зиндаанд буухгүй гэсэн үг. Сайн удирдагчийн шинж чанар бол бусдын төлөө юу хийж чадаж вэ? гэдэг. Харин дарангуйлагчийн гол шинж чанар бол өөртөө л " зөөлөн ор дэр засах " гэж заасан байдаг. Үүгээр хэмжвэл Путин бол хэмжээлшгүй диктатор юм байна. Үүнийг нь манайхан хуулбарлачих вий дээ гэж түгшинэ.

 

Д.БАТЖАРГАЛ

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1111:зөв ч юм шиг. Тэр хүний потенциалыг бүрэн ашиглах нь байна ш дээ. Ингэхгүйгээс Оба ҮХЦийг. Жижигбанди Оюу толгойг самарч байна ш дээ. 2020-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?