С.ОД-ЭРДЭНЭ ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР СОНГОГДОВ

2020-11-04  

Дундговь аймгийн ИТХ -ын анхдугаар хурлаас С.Од-Эрдэнийг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо. Од-Эрдэнийн хувьд аймаг орон нутгийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг юм. Тэрбээр 2012-2016 оны хооронд Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

- Дундговьчуудын итгэлийг биелүүлнэ. Аймаг орон нутгаа эрчимтэй хөгжүүлнэ. Гадаах жорлонг өөрчилж Дундговь, орчин цагийн жорлонтой аймаг болно. Тэгснээрээ амьсгалын замаар халдварлах өвчнийг эрс багасгана.

Дундговь аймгийн малчдын амьдрал ахуйг дээшлүүлнэ. Бүх малыг чиптэй болгоно. Малын мэдээллийн санг хөгжүүлнэ. Малын хулгайг таслан зогсооно. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Дундговьчууд аз жаргалтай байх нөхцөлийг бий болгох шийдвэрийг хамгийн түрүүнд гаргах болно гэж Control.mn сайтын сурвалжлагчийн асуултанд хариулахдаа тодотголоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?