ТАМХИНЫ ИШЭЭ ХАЯВАЛ 10-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2020-11-04  

  Энэ сарын 29-нөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлж байна. Тиймээс зөрчлийн тухай хуулийн дагууолон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авч, машины цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ.

Улаанбаатар хотын иргэдийн 700 мянга нь тамхийг өдөр тутмын хэрэглээ болгож, өдөрт Улаанбаатар хотод 3.5 сая ширхэг тамхины ишний хаягдал байдаг гэх судалгаа бий.

Иргэд олон нийтийн газар тамхи татахдаа зориулалтын тамхины цэгт татаж, ишийг нь ил задгай хаяхгүй мөн машины цонхоор тамхины ишээ хаяхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэхүү ажлын хүрээнд иргэдэд машиндаа хэрэглээд явах тамхины хогийн савыг эхний ээлжинд 10 мянга гаруйг иргэдэд үнэгүй тараахаар болжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
багш :Хэн торгох вэ, хариулах хүн олдох нуу. Замын цагдаа юу Хэв журмын цагдаа юу. Баримтжуулсан тохиолдолд хаашаа илгээх вэ, эсхүл очих вэ. Миний үйлчлүүлж байсан таксинд согтуу хүн суугаад тамхины иш арын цонхоор хаясан байвал над дээр хариуц**** тооцогдох уу. эсхүл миний машиныг таньдаг хүн унаж явж байхдаа тамхины иш хаясан байвал жолооч дээр нь хариуц**** ярих уу хэхэ 2020-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?