"CIRCLE K" ДЭЛГҮҮРИЙН ХОГИЙН САВНААС ОЛДСОН ХҮҮ ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ НАС БАРЖЭЭ

2020-11-04  

  Аравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ард кино театрын орчим байрлах "CIRCLE K" дэлгүүрт 22 настай эмэгтэй дутуу төрж, хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан. Тэгвэл эмнэлгийн тусламж авч, хоёр ч удаа хүнд хэлбэрийн хагалгаанд орсон бяцхан хүү өнөө өглөө нас барсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Хүүгийн аавыг олсон бөгөөд аав нь сахиж байжээ. Харин ээж нь хүүгээ авахыг хүсээгүй бөгөөд хүүхдээ төрүүлж, 00-ын усанд урсгахыг санаархсан, улмаар ам хамарт нь кофены шаар чихэж, хогийн саванд хаясан, хүүхдээ амьд гэж мэдээгүй гэсэн мэдүүлгийг өгсөн гэдэг. 

Түүнийг хүний амь насыг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэг эцэслэн шийдэгдвэл, талийгаач хүүгийн ээж 15 жилээс дээш жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?