"АЛТАН ГАРТ СУМЬКА-ИЙН АЛБАН ТУШААЛЫН СХЕМ-ТЭЙ ТАНИЛЦ!!!

2020-11-04  

  Д.Сумьяабазар нь хотын дарга болонгуутаа өөрийн “цүнх баригчид”-аа хотын орлогч даргаар томилоод байна. Тэрээр СХД болоод Нийслэлийн МАН-ын дарга, Уул уурхайн сайдаар ажиллахдаа яг ийм “цүнх баригчид”–аар дамжуулан төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ “Газ ком” компанид өгсөн ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ болоод ТЕНДЭР-үүдийг нэрлэж байна.

1. Д.Сумьяабазар нь СХД-ийн МАН-ын хорооны дарга байхдаа СХД-ийн засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилуулж, дүүргийн төсвөөр 10 айл өрхөд хийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендэрт “Газком ” компанийг шалгаруулж, 2019.12.02-нд 43 сая, 2019.12.03-д 45,6 сая төгрөгийн тендэр өгсөн. “Газком” компани энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байлаа. Ж.Сандагсүрэнгээ сая Хотын 1-р орлогчоор томиллоо.
 
2. Д.Сумьяабазар нь Нийслэлийн МАН-ны дарга болонгуутаа НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгыг БОАЖЯ-ны дэргэдэх “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга”-аар томилуулсан. Үүний дараа Нийслэлийн 6 сургууль цэцэрлэгийн халаалтыг хийн зуухаар солих 589 сая 663 сая төгрөгийг тендэрийг “Газком” компанид өгүүлсэн. Тусгай зөвшөөрөлгүй “Газком” компанид өгөхийн тулд энэ тендэрт оролцогчдоос тусгай зөвшөөрөл зориуд шаардаагүй.
 
3. Эдгээр тендэрүүдийг “Газком”-д өгснийхөө дараа тус компанид “Тусгай зөвшөөрөл”-ийг нөхөж олгосон. “Газком” компанид “Шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх ” тусгай зөвшөөрлийг 2019.11.13-нд, “Шингэрүүлсэн шатдаг хийн импортын” тусгай зөвшөөрлийг 2020.02.13-ны өдөр олгосон . Дээрхи бүх тусгай зөвшөөрлийг Д. Сэржбүдээгийн “Газком” компанид төрсөн ах, Уул уурхайн сайд Д. Сумьябазарын гарын үсгээр олгожээ
 
4. Д.Сумьябазар нь Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа мөн л БОАЖЯ-аас зарласан Нийслэлийн 10 сургууль цэцэрлэгийн халаалтын зуухыг хийн зуухаар солих 2 тэрбумын тендэрт “Газком” компанийг шалгаруулжээ. Өрсөлдөгч компаниуд гомдол гаргасныг үндэслэлтэй гэж үзэн Сангийн яам тус тендэрийг дахин зарласан байна.
5. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Газком ” компанитай 2020.02.19-д хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улмаар 2020-2021 онд шинээр баригдах болон өргөтгөл хийгдэж буй 14 сургууль цэцэрлэгийн тендэрт шалгарсан 14 барилгын компанид халаалтын зардалд төсөвлөгдсөн мөнгийг ” Газком” компанид шилжүүлж,хийн халаалт тавиулах үүрэг даалгавар өгсөн байна
 
6. Дүүргийн төсвөөс эхэлж, яамны төсөв рүү орсон “Газком ” компаний “тендэр ажиллагаа” сүүлдээ бүр нийслэлтэй хамтарсан компани байгуулан төсвийн хөрөнгөөр шийдэх бүх халаалтын ажлыг аваад зогсохгүй, сар бүрийн урсгал зардалтай нь хамах төлөвлөгөө рүү оржээ. Өөрөөр хэлбэл: Нийслэлийн төсөвт байгууллагуудыг хийн халаалтад шилжүүлж, цаашид гарах урсгал зардлыг нь жил бүр төсвөөс авах ТУСГАЙ ЭРХ авахын тулд хуулиас давсан ЖУРАМ-ыг НИТХ—ын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргуулсан байна. Улмаар Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпараци” нь 2020.09.08-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагын халаалтад хийн түлш нэвтрүүлэх төсөл”-ийн хамтран хэрэгжүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалт зарлажээ. Ганцхан “Газком ” компанид зориулсан шалгаруулалт гэж үзсэн учраас бусад компаниуд оролцоогүй. Цорын ганц оролцогч нь Д.Сэржбүдээгийн “Газком ” компани байлаа. Шударга өрсөлдөөний газраас үүнийг хянаж үзээд
 
- Нэг аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэсэн
- Тус төслийн ТЭЗҮ-г сонгон шалгаруулалтын бичиг баримтад тусгаагүй
- Сонгон шалгаруулалтад саналаа ирүүлэх хугацаа нь нийтэд зарлагдснаас хойш 15 хоногоос доошгүй байна гэж заасан нь оролцогчид техникийн болон санхүүгийн саналаа багтаан ирүүлэхэд хангалттай биш хугацаа гэж дүгнэсэн байна.
 
Тэрээр хууль бус үйлдлүүдээ ихэвчлэн наадмын өмнөх өдөр, эсвэл цагаан сарын битүүний урд өдөр хийдэг ЗУРШИЛТАЙ.
Сэтгүүлч намайг гүтгэлээ гэж Цагдаад өгсөн учраас би нотлох баримтуудыг хавсаргалаа.
Ийм хүн Улаанбаатар хотыг удирдах эрхгүй гэж би хотын иргэний хувьд үзэж байна.
Харин та?
 
 
 
 
 
Сэтгүүлч Б.Отгон 2020.11.04
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?