ИРАНД АНУ-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЖЭЭ

2020-11-04  

  Ираны эдийн засагт сөргөөр нөлөөлж буй Вашингтоны дайсагнасан бодлогыг эсэргүүцсэн олон арван хүн Иран дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны гадна мягмар гарагт жагсжээ. Жил бүрийн 11 дүгээр сард ихэвчлэн болдог олон нийтийг хамарсан жагсаал цуглааныг коронавирусний цар тахлын улмаас цуцалсантай холбоотойгоор энэ удаагийн жагсаалд 50 орчим хүн оролцсон байна.

Иранд 1979 онд хэсэг бүлэг оюутан Америкийн дипломатуудыг 400 гаруй хоног барьцаалснаас хойш жил бүрийн энэ үед жагсаал цуглаан өрнөх болсон юм. Уг явдал АНУ-ыг Ирантай дипломат харилцаагаа таслахад хүргэжээ. Энэ онд жагсагчид “АНУ сөнө” хэмээн хашхирч, Америкийн далбааг шатаасан байна. 

Дональд Трампын засаг захиргаа 2018 онд АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гаргаж, Техраны эсрэг эдийн засгийн хоригийг чангатгасан юм. Хориг арга хэмжээнүүдийн улмаас Ираны нефтийн экспорт хумигдсан нь эдийн засагт хүнд цохилт болжээ. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаснаас үүдэн түүхий эдийн үнэ өссөн байна.

Жагсаалд оролцсон 52 настай эрэгтэй Ираны нефтийг онилж, Ираны санхүүг царцаасан хэмээн АНУ-ыг буруутгаад, эдгээр шийдвэрийг өршөөшгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Ираныг чиглэсэн бодлогод нөлөө үзүүлэх ажээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены хувьд ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ыг 2015 оны цөмийн гэрээнд эргэн оруулна гэдгээ мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: ТЕХРАН. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?