АНУ-ЫН АЛДАРТНУУД АНХ УДААГАА СОНГУУЛЬД САНАЛАА ӨГЛӨӨ

2020-11-04  

  Холливудын олон алдартан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан дуу хоолойгоо илэрхийлсэн бол зарим нь амьдралдаа анх удаа санал өгч байгаагаа дэлгээд байна.

Саналаа анх удаа өгч буй алдартнуудын зарим нь Америкт бүх насаа өнгөрүүлсэн бол зарим нь АНУ-ын иргэншлийг саяхан авчээ.

Холливудын олон алдартан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан дуу хоолойгоо илэрхийлсэн бол зарим нь амьдралдаа анх удаа санал өгч байгаагаа дэлгээд байна.

Селена Гомез

Өдгөө 28 настай дуучин Селена Гомез өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр саналаа өгч буй гэрэл зургуудаа “Instagram” хуудсандаа нийтлээд, анх удаа саналаа өгч байгаагаа хэлэхээс ичихгүй байна хэмээн бичжээ. Тэрбээр өмнө нь өөрийнхөө саналыг нэг их ач холбогдолгүй гэж боддог байсан боловч энэ жил үзэл бодол нь өөрчлөгдсөн гэж хэлсэн байна.

Райан Рейнольдс

Жүжигчин Райан Рейнольдс Канадын Ванкувер хотод төрж өссөн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа саналаа өгсөн гэдгээ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ. “Deadpool” киноны гол дүрийг бүтээсэн тэрбээр гэргийн хамт саналаа урьдчилан өгчээ. “New York Times” сонинд мэдээлснээр, Р.Рейнольдс 2018 онд хоёр улсын иргэншил авчээ.

Снуп Догг

Рэпер Снуп Догг энэ жил саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа зургаадугаар сард мэдэгдээд, гэмт хэрэгт холбогдож байсан бол саналаа өгч болохгүй гэж олон жилийн турш буруу бодож явснаа хэлсэн байна. Тэрбээр Дональд Трампыг шүүмжлэгчдийн нэг бөгөөд өөрчлөлтийг хүсэж байгаа тул ийнхүү саналаа өгөхөөр шийдсэн байна.

Канье Уэст

Өдгөө 43 настай Канье Уэст одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нартай өрсөлдөнө гэдгээ Тусгаар тогтнолын өдрөөр мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ гайхшруулсан юм. Тэрбээр кампанит ажлаа эхлүүлснийхээ дараахан “Forbes” сэтгүүлд ярилцага өгөх үеэрээ анх удаа саналаа өгөх гэж байгаа талаараа ярьжээ.

Келси Баллерини

Дуучин Келси Баллерини ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа саналаа өгөх гэж байгаа талаараа “Instagram” хуудсандаа нийтэлжээ.

Яна Крамер, Майк Коссен

Дуучин Яна Крамер, нөхөр Майк Коссений хамтаар анх удаа санал өгсөн гэдгээ амны хаалт зүүсэн зургийн хамтаар нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна.

Тан Френс

Загвар зохион бүтээгч Тан Френс энэ оны зургаадугаар сард АНУ-ын иргэншил авчээ.

Мөн жүжигчин Коби Смолдерс, Кортни Стодден, Грегг Салкин, загвар өмсөгч Иоланда Хадид, хөтлөгч Жон Оливер нар анх удаагаа санал өгөх гэж байгаагаа мэдэгдсэн байна. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?