БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДҮЙЧИН ӨДӨР БЯМБА ГАРАГТ ТОХИОНО

2020-11-05  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 7-нд буюу бямба гарагт тохионо. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд дараах үйл ажиллагаа зохион байгуулна.

Үйл ажиллагаа:

06:30 - Тэгчэн сожин

08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/

08:00 – 17:00 Дэмчогийн чого  /Очирдарийн дуган/

12:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц/

12:20 "Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/

12:40  “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба Д.Жавзандорж/

 

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.

 

Манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдгаас 134 нь буддын шашных байна. Мөн Хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх нь буюу 53 хувь нь өөрийгөө бурхны шашинтан хэмээн тодорхойлжээ.

Энэ өдрийг Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

Мөн энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайл болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг аж.

Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд хэлбэр бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?