БУЛГА ӨСГӨЖ, ҮРЖҮҮЛЖ БУЙ БҮХ АЖ АХУЙГАА ХААЖ, БУЛГЫГ НЬ УСТГАНА

2020-11-05  

Дани улсын ерөнхий сайд Метте Фредриксон коронавирусын шинжилгээгээ өгсний дараа тусгаарлалтанд орлоо. Хатагтай Меттегийн өмнөхөн тус улсын хууль зүйн сайд болон Засгийн газрын кабинетын хэд хэдэн гишүүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Хорионд орсон ерөнхий сайд Метте өөрийн улсын газар нутагт булга өсгөж, үржүүлж буй бүх аж ахуйн үйл ажиллагааг хааж, булгыг нь устгах үүрэг даалгавар буулгасан байна. Данийн эрдэмтэд булга эрхэлж буй аж ахуйгаас коронавирус тархаж буйг тогтоосноор ийм шийдвэр гаргажээ. Одоогоор булганаас дамжин нийтдээ 12 иргэн халдвар туссан байна. Устгал хийхэд нь цэргийн анги хүчин туслах болжээ. 362- 441 сая ам.долларыг Булганы аж ахуйн нөхөн олговорт төсвөөс олгох шийдвэрийг ч давхар гаргажээ. Дани улсад коронавирус туссан хүний тоо 50530-д хүрч, тэднээс 729 хүн одоогоор нас бараад байгаа аж. Дэлхий нийтийн хэмжээгээр 47 сая хүн коронавирус тусаж, одоогоор 1сая 200 мянган хүн нас барсныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлээд байна. Ийнхүү Дани улс хамгийн үнэтэй арьстай амьтан болох булганаасаа салах болжээ.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?