МАН-ЫН ДАРГА НАР "ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИЛАА"

2020-11-06  

 Дундговь аймагт МАН бүрэн ялагдал хүлээсэн. МАН-ын дарга, ерөнхий сайд У. Хүрэлсүхийн зөвлөх Ц.Нямдорж Дундговь аймагт ажлын томилолтоор ажиллаж, МАН-ыг ялагдалд хүргэсэн тус аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн удирдлагуудын " толгойг нь хяргах" шахжээ. Тэгвэл намын дарга нар нь шат дараалан бие биендээ арга хэмжээ авч, хорслоо тайлж байна. Тухайлбал Дундговь аймгийн Өндөршил сумын засаг дарга Ц.Мөнхбадрахын захирамжаар Талын нар багийн засаг даргыг идэвх санаачилгагүй ажиллаж, олон нийтийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр цалингийн 20 хувиар хоёр сарын хугацаатай шийтгэл оногдуулсан байна. Энэ нь Талын нар багийн засаг дарга Цэрэнноровыг өөр намд үйлчиллээ гэж үзсэний улмаас оногдуулсан шийтгэл гэж Дундговьчууд үзэж байна. Нохой сүүлээ, сүүл нь хонгорцогоо л гэдэгтэй адил үйл явц Дундговь аймгийн зарим сумдад өрнөж байгааг Control.mn сайтад Дундговиос мэдээллээ.

 

Д.БАТЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
noop:ingeh muuhai shu MAN-iinhaan. 2020-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?