ЛОС-АНЖЕЛЕСТ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ХҮМҮҮСТ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙГ УРИАЛЖЭЭ

2020-11-10  

АНУ-ын Лос-Анжелес хотод сүүлийн өдрүүдэд болсон баярын болон эсэргүүцлийн жагсаалд амны хаалтгүйгээр, зайнаас харилцах дүрэм журмыг баримтлахгүйгээр оролцсон хүмүүс коронавирусийн шинжилгээ өгч, 14 хоног тусгаарлагдах хэрэгтэй гэж тус хотын Эрүүл мэндийн газрын дарга Барбара Феррер мэдэгджээ.

Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Б.Феррер өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсны дараа “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсэнийг анхааруулсан байна.

“Хэрэв та тэдгээр цуглаанд оролцох үедээ амны хаалтгүйгээр дуулсан юм уу, хашхирч эсэргүүцлээ илэрхийлсэн бол, мөн зайнаас харилцах дүрэм журмыг баримтлаагүй бол коронавирусээр халдварласан байх эрсдэлтэй юм. Ийм тохиолдолд та өөрийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.

Лос-Анжелест сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1413 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 323625-д хүрчээ. Мөн өнөөдрийн байдлаар 855 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?