ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

2020-11-11  

  Засгийн газар өнөөдөр  21.30 цагаас ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. 

Хуралдаанаар УОК-ын хэлэлцсэн асуудлын санал, дүгнэлтийг танилцуулж шийдвэр гаргах юм. УОК-ын хуралдаан дөнгөж сая дууссан бөгөөд коронавирусний нөхцөл байдал, түүнтэй тэмцэх арга хэмжээний асуудлаар хэлэлцсэн. Хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын хуралдааны дараа нэгдсэн мэдээ өгнө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Хуралдааны шийдвэрийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Ташрамд дурдахад, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Улмаар тээврийн жолоочийн ойр байсан 24 иргэнээс шинжилгээ авахад 2 хүнээс коронавирус илэрсэн юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?