ШИНЭ ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ ТӨСЛИЙГ НҮБ ДЭМЖЖЭЭ

2020-11-12  

  Зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх лабораторийн сүлжээ байгуулах тухай МАГАТЭ буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжжээ.

“Ирээдүйд тулгарч болзошгүй цар тахлын эсрэг дэлхий нийтийг бэлтгэхэд туслахын тулд би зоонозын халдварт өвчинтэй тэмцэх ZODIAC хэмээх МАГАТЭ-гийн шинэ төслийг санал болгож байна” гэж тус агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси тайлан илтгэлдээ онцлон тэмдэглэсэн байна.

Түүний тайлбарласнаар, дээрх төслийн хүрээнд “байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнийг цөмийн технологийн тусламжтайгаар илрүүлэх, хянах чадвартай үндэсний оношилгооны лаборатиудын дэлхийн сүлжээг байгуулах аж”.

"Ийм сүлжээ байгуулснаар, МАГАТЭ -гийн гишүүн орнууд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг олж авах, шинжээчдийн зөвлөмжийг ашиглах, харин мэргэжилтнүүд сургалтад хамрагдах боломжтой болно" гэж Гросси хэлжээ.

НҮБ-ын гишүүн 193 орон МАГАТЭ-гийн саналыг дэмжсэн тогтоолыг санал хураахгүйгээр зөвшилцсөний үндсэн дээр баталсан байна.

 

Эх сурвалж: НҮБ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?