АНУ-ЫН КОСНЕРВАТИВЧУУД СОНГУУЛИЙН ДАРАА "FACEBOOK", "TWITTER"-ЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ

2020-11-12  

  АНУ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Facebook”, “Twitter” -ийн мэдээллийн бодлогод сэтгэл дундуур байгаа консерватив үзэлт хэрэглэгчид нийгмийн бусад сүлжээнд шилжиж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээллээ. Тус сонин энэ үйл явдлыг "их нүүдэл" хэмээн нэрлэжээ.

АНУ-ын сонгуулиас хойш ердөө долоо хоногийн дотор “Parler” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 4.5 саяас 8 сая болж өссөн бол “Rumble” платформын үзэгчдийн тоо 60.5 саяар нэмэгдэж, 75 сая гаруй болсныг “The Wall Street Journal” онцолсон байна.

Өмнөд Каролинагийн Их сургуулийн профессор Шэннон Макгрегор тус сонинд өгсөн ярилцлагадаа консерватив үзэлт бүгд найрамдахчуудын үзэл бодлыг хуваалцдаг хэрэглэгчид “Facebook”, “Twitter”-ийг үүрд орхино гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Хэрэв тэд маргаж мэтгэлцэх хүнгүй, хариу өгөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн материал байхгүй бол энэ байдал хэдий болтол үргэлжлэх бол?" гэж тэрбээр хэлсэн байна.

“Facebook”, “Twitter” компаниудын удирдлагууд энэ талаар тайлбар өгөөгүй байна. Гэвч тэд өмнө нь "материалыг нь цензурдэж байна гэх консервативчуудын мэдэгдлийг үгүйсгэжээ”. Ташаа мэдээлэл тарааж, сонгогчдын сэтгэл санаанд шууд бус байдлаар нөлөөлөх оролдлоготой тэмцэх зорилгоор аравдугаар сарын 27-ноос эхлэн “Facebook” сүлжээнд улс төрийн сурталчилгаа байрлуулахыг хориглосон юм. Энэ хоргийг лхагва гарагт дахин нэг сараар сунгажээ. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /WSJ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?