ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО

2020-11-12  

  21 хоногийн тусгаарлалтаас гэрийн ажиглалтад шилжээд байсан тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь ковид 19 халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн ХӨСҮТ-ийн 27 настай эмч ковид туссаныг Нямхүү хэллээ. УОК яаралтай хуралдаж, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гурав хоногийн хөл хорио тогтоох шийдвэр гаргасныг шадар сайд Содбаатар өнөөдөр мэдэгдэв. Энэ гурав хоногт халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийх юм байна. Улсын онцгой комиссоос дорхи шийдвэрийг гаргалаа:

  Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах, орох хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй -Бүх төрлийн үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох -Бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд цуцлах -Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийх, өглөө 06-10 орой 17-21 буюу ажил цуглах, тарахад цагт иргэдэд үйлчлэх юм байна.

 

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын Газрын түр шийдвэрийг баталгаажуулах юм байна.
Э.ОТГОО
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?